Орос улс 2011-2014 онуудад  6 тэрбум рублийг  /200 сая доллар/ шинэтгэлийн төвүүдийн санхүүжилтэнд зарцуулна. Эдгээр хөрөнгийн тал хэсгийг Новосибирскийн шинжлэх ухааны Академийн хотхон хүртэх юм.  Оруулсан хөрөнгө богино хугацаанд өртөгөө нөхөж, новосибирскийн Академийн хотхон 2015 он гэхэд  41 тэрбум рублийн   /1 сая 400 мянган доллар/орлого олно.

Эрдэм-шинжилгээний сайн бааз сууринд түшиглэж байсан  Новосибирскийн Академийн хотхонд өнгөрсөн зууны 90-ээд оны үед шинэтгэлийн бизнес хүчтэй хөгжиж байсан юм. Одоо Новосибирск шинэтлэгийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг болсон. Владимир Путин хүрсэн  амжилтандаа ханаж болохгүй гээд, улсаас цаашид  дэмжих болно гэж амласан юм.

«Үүнд мэдэж хэрэг  шинэтгэлийн технологийн салбарын дэлхийд танигдсан бидний  амжилтууд, брендүүдтэй холбоотой  төслүүд байна. Манай төсөл боловсруулагчид цаашид ч бидний эрэлт хэрэгцээг хангаж, дэлхийн түвшинд гарч ирэх байх гэж найдаж байна. Бид IT технологийн салбарыг тал бүрээс дэмжихэд бэлэн байна. Тэгээд ч чанартай шилдэг технологиудын эрэлт хэрэгцээ өссөөр байна» гэж В.Путин хэллээ.

Өнөөдрийн байдлаар Академийн хотхонд мэдээлэл, био-болон нанотехнологи,  материал болоод багаж хэрэгсэлийн   судалгаа шинжилгээний нилээд хэдэн салбарын   173 компани бүртгэгджээ. Тэдний зарим нь дэлхийд хосгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. Тэдгээрийн нэг уурхайн  хонгилд нэгдсэн системээр хангагдсан метаны хийн датчикийг тусгайлан  боловсруулсан гэж боловсруулагч компаний захирал Александр Грачев ярьж байна.

«Энэхүү системийг  уурхайчин бүр мэддэг бөгөөд түүнийгээ тасралтгүй дээш нь дамжуулж байдаг юм, өөр ийм төхөөрөмж хаана ч үгүй. Уурхайчин бүр метаны датчиктай бөгөөд тухайн хүний хөдөлгөөний мэдээлэл болон түүний ойр орчны метаны үзүүлэлт үргэлж  диспетчерийн хяналтан дээр гарч байна» гэж Александр Грачев хэллээ.

Өнөөдрийн байдлаар тус компанид  датчикийг авах арваад  саналыг  Орос улсаас төдийгүй Хятад, Чили болон АНУ-аас ирүүлээд  байна. Анагаах ухаан-биологийн  боловсруулалтууд,  шинэ технологи болон аюулгүй кодеин агуулагч эм бэлдмэл  үйлдвэрлэгч компаний тухай  төсөл боловсруулагчдын  нэг Михаил Лосев хэлэхдээ: 

«Энэ бол аль эрт танигдсан үйлдвэрийн бодисууд юм. Тэдгээрийг шахмал эм бэлдмэлд нэмдэгээс, бэлдмэлүүд  мансууруулах чанараа алддаг юм. Өөрөөр хэлбэл, тэднээс хар тамхи гаргаж авч болохгүй.  Гэхдээ тэд жирийн өвчин намдаах үйлчилгээтэй юм.  Түүнчлэн, эдгээр бэлдмэлүүд нь  хүний бие мах бодийг эм хэтрүүлэн хэрэглэхээс хамгаалдаг, нэг үгээр хэлбэл, хүний цусны босго хэвийн тунгийн хэмжээнээс хэтрүүлэхгүй  тийм тунгаар хийгддэг гэж ойлгож болно» гэлээ.

Туршилтын  бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эхлэхэд АНУ технологийг  сонирхож байна.  Энэ бол Академийн хотхонд хэрэгжүүлж эхэлсэн төслүүдийн багахан  хэсэг юм. Новосибирскд ажиллаж байгаа компаниудын мэдэгдснээр, тэд өөрсдийн зоригтой төслүүдээр цаашид гайхшруулж байх юм гэсэн.