ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн онд хүчтэй газар хөдлөлтийн голомт болсон Алтай-Саяны өндөрлөг орчимд  Урьдчилан таамаглах, мониторинг хийх, зохих арга хэмжээ авах төвийг байгуулах төслийг боловсруулахыг Онцгой байдлын яам ба ШУА-д даалгав. Тев Оросын газар хөдлөх аюултай бүх бүс нутагт урьдчилан мэдээлэх, цагт нь арга хэмжээ авах цогц системийн нэг хэсэг болно. «БН Тува, Хакаси, Алтай улсууд дахь орчин цагийн газар хөдлөлтийн судлалын станцууд мөн төвийн үндэс болох ёстой» гэж засгийн газрын тэргүүн Хакасын нийслэл Абакан хотноо сибирийн бүс нутагт газар хөдлөлтийн уршгийг арилгах асуудлаархи зөвлөлгөөн дээр хэлжээ. «Өнгөрсөн оны газар хөдлөлтийн уршгаар бусдаас илүү их хохирол хүлээсэн Тувад нэмэлт 400 сая рублийн тусламж үзүүлэх хэрэгтэй» гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Энэ БНУлсад орон сууцны 1000 орчим байшин, дэд бүтцийн бараг 100 барилга байгууламж түүний дотор илчит ЦС, гурван гүүрийг сэргээн босгохыг тэрээр дурдав. Хэтдээ Тувад газар ахин хөдлөнө гэж Онцгой байдлын яамны тэргүүн Сергей Шойгу үзэж байна. Сайд газар хөдлөлтийн идэвхжлийн газрын зургийг ерөнхий сайд Владимир Путинд үзүүлээд 9 баллын идэвхжлийг Монгол улс орчимд бүртгэснийг тэмдэглэжээ.Миний бодоход  өнгөрсөн оны газар хөдлөлт ахин давтагдана гэж Шойгу хэллээ. Үүнтэй холбогдуулан сайд бүс нутагт онцгой байдлыг таамаглах, арга хэмжээ авах бүс нутаг дундын төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг санал болгов.