ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путиныг дэмжсэн  жагсаал цуглаан өнөөдөр Орос даяар болсон тухай оросын мэдээллийн агентлагууд уламжлав.Ялангуяа Алс Дорнод, Сибирийн хотуудын оршин суугчид ийм арга хэмжээнд идэвхтэй оролцов. Хүйтэн байсан ч зарим хотод Путины талыг баримтласан 3-12 мянган хүн «Тогтвортой байдлын төлөө» ерөнхий уриан дор болсон цуглаан жагсаалд оролцсон байна. Цуглаан хийсэн оюутан,ажилчин, албан хаагчид хувьсгал, донсолгооны эсрэг тогтвортой хүчтэй Орос улсын төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа манай орны байр суурь олон улсын тавцанд бэхжсэнийг тэд онцолжээ. Цуглаан жагсаалын үр дүнгээр  батласан тогтоолууд Оросын өнөөгийн засгийн газрын чиг бодлогыг дэмжих зорилготой байна.