Нью-Йоркт Ираны талын террорист ажиллагааг харуулахаар  бэлтгэж байна. Америкийн томоохон хотын тагнуулын удирдах газрын тэргүүн Митчел Силбер хийсэн мэдэгдэлдээ,  “Цөмийн хөтөлбөрийн асуудлаар Өрнөдийн орнууд   Ираны хооронд мөргөлдөөн хурцдах тусам хүн амын ихэнхи нь европчууд байдаг Нью-Йорк хот иранчуудын анхаарлыг татах цэг болж хувирч байна”. «Оросын дуу хоолой» радиогийн тайлбарлагч Владимир Сажины бичихдээ:

Америкд Иран, Израиль улсуудын хоорондын  далд дайн аль хэдийнэ эхэлсэн юм шиг байна. Тэгээд тэр нь Өрнөд рүү чиглэгдсэн байх юм. Ийм дүгнэлтийн шалтгаан нь Энэтхэг, Гүржид израилийн  дипломатуудын автомашинтай холбоотой сөргөлдөөн болжээ. Харин Таиландад ираны иргэд холбогджээ. Израилийн эрх баригчид дээрх хоёр явдлыг нэг болгоод “ираны зангилаа” болгожээ. Тегеран  ялыг мэдээж хэрэг няцааж байна.  

Эдгээр алан хядах ажиллагааг Тегераныг гадуурхах зорилгоор, сүүлийн үед ираны нилээд хэдэн цөмийн эрдэмтдийн  амийг бүрэлгэснийхээ хариуд   хийж байгаа гэдгийг Орос улс дахь Ираны элчин сайд үгүйсгэсэнгүй. Энд сануулахад, сүүлийн үед  Ираны нилээд  хэдэн цөмийн физикчид алагдаад байгаа юм.

Иран, Израилийн хоорондын мэдээллийн дайн  улам  гаарч байна. Энэ нь хоёр улсын тагнуулын албаны хоорондын мэдээллийн төдийгүй “далд дайн” байж ч мэдэх юм гэж шинжээчид үзэж байна.

 Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский тэмдэглэхдээ: «Болж байгаа бүх юм Израиль, Ираны хоорондын  нууц дайн гэж  бодогдож  байна. Өөрийн арга барилаар дайн явагдаж байна, жишээ нь: компьютерын вирус, физикийн эрдэмтдийг устгах, өндөр албан тушаалын сирийн иргэдийн гэнэтийн  үхэл  зэргийг дурьдаж болох юм. Ингэхэд Иранч зүгээр суугаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.  Гэхдээ   Израильд илүүтэй ашигтай байх шиг байна» гэлээ.

Хуулийн дагуу цэргийн ажиллагаа эхлэхийн өмнө тагнуулын, хорлон сүйтгэх ажиллагааг дайсны ар талд идэвхижүүлдэг ажээ. Одоо үеийн дайн дажин үндсэндээ ямар нэгэн фронт, ар тал гэлтгүй явагдаж байгаа  ч, дэлхий дахинд  хорлон сүйтгэх ажиллагаа явагдсаар  байгаа юм.

Тэгээд  бид Ираны эсрэг их дайны босгон дээр тулж ирээд байгаа хэрэг үү? Үнэндээ Ираныг тойрсон байдал улам хурцадсаар л байна.  Улс-төр, эдийн засаг болон цэргийн ер нь бүхий л салбаруудад байдал  хурцадсаар  байна. Дэлхий дахины шинжээчид Иран, Өрнөдийнхний хоорондын мөргөлдөөнийг эргэлт буцалтгүй гэдэгт итгэлтэй байна. Тэд зөвхөн цаг хугацаан дээр л маргалдаж байна. Дайсагнагч талуудын тусгай албануудын үйл ажиллагаа  идэвхжиж байна.

Ийм хүнд хэцүү үед гуравдагч хүч буйг үгүйсгэж болохгүй юм. Тэр хүч бол “дайныг өдөөгчид” юм.  Өнөөдөр  Ираны эсрэг дайн хийх хэнд хэрэгтэй  байгаа юм бэ? Ихэнхи хүмүүс Израиль л гэж хэлнэ.  Гэтэл бүс нутагт   Иранд өөр бусад  хангалттай дайснууд бий.  Аль нэг улс орнуудын  тухай төдийгүй юм.  Моджахедын байгууллагын тухай бүү мартаарай. Чухамдаа, ”гуравдагч хүчин” алан хядах ажиллагааг зохион байгуулж,  Израилийг Ираны эсрэг  турхирч,  түүгээрээ дайн өдөөж Тегераны дэглэмийг унагах гэж санаархаж байна.

Энэ бол маш аюултай юм. Хэн өдөөсөн нь хамаагүй, дайн бол дайн, Ойрхи-Дорнодын дайн бол тус  бүс нутгийг сүйрүүлнэ.