Өнөөдөр гадаадын орнуудад Орос улсын ерөнхийлөгчийн  сонгуульд урьдчилан санал өгөх сонгуулийн хэсгүүд оросын зарим сонгогчдод зориулагдан байгуулагдана.  Анх түрүүнд Болгарт байгаа оросын иргэд саналаа өгнө.  ОХУ ын СТК- ийн мэдээлснээр, Оросын төрийн тэргүүний сонгуульд урьдчилан санал өгөх боломжоор   дэлхийн 58 оронд амьдарч байгаа оросын иргэд хангагдаж байгаа юм. Тус байгуулагын гаргасан  тоо баримтаар, тухайн бүлгийн сонгогчдод   80 мянга орчим хүн хамрагдаж  байгаа аж. Санал хураах байр ихэнхи тохиолдолд  оросын дипломат төлөөлөгчдийн газруудыг түшиглэн байгуулагджээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4 -нд  явагдана.