Ойрын саруудад Орос улсын  Агаарын цэргийн  хүчнийхэн Су-34 байлдааны бөмбөгдөгч    онгоцоор хангагдана. 2011 онд уг онгоц  улсын туршилтыг амжилттай давсан юм. 32  цуврал онгоц үйлдвэрлэх  улсын захиалга  хэрэгжиж эхэллээ.  Өнөөдөр  онгоцны паркуудад зогсож байгаа Су-24 байлдааны бөмбөгдөгч онгоцнуудыг ирэх жил  солих юм гэж Орос улсын гавъяат нисэгч-туршигч Магомет Талбоев тайлбарлаж байна.

«Су-24 өөрийн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Эдгээр онгоцнууд техник чанарын хувьд одоо хоцорсон юм. Су-34 байлдааны онгоц бол байлдааны бөмбөгдөгч онгоц болон агаарын сөнөөгч онгоцыг нэгэн зэрэг халж байгаа юм. Энэ онгоц бол  багийнхан бүхээгтээ кофе юм уу, цай ууж, унтаж амрах боломжтой анхны онгоц юм. Онгоц 24 цагийн турш нисэх боломжтой юм. Иймээс энд ялгаа их бий. Энд өөр боломжууд байгаа  юм. Онгоц  зүтгэх хүч   маш их. Урьдны онгоцнууд зүтгэх хүч  11 тонн байсан бол, Су-34  бол 16 тонн.  Энэ бол жинхэн суурь адуу л гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай» гэж Магомет Талбоев хэллээ.

Су-34 бол  нарийн мэргэжлийн онгоц төдийгүй, харин   олон үүрэгт агаарын цогболбор юм. Энэхүү техник нь  газрын гадарга дээр  үр ашигтай цохилт өгч чадахаас гадна агаарт байлдаанд оролцоно гэж AVIA.RU порталын ерөнхий редактор Роман Гусаров тэмдэглээд «Су-34 хөлгийн гол давуу тал бол харьцангүй хол зайнаас байнуудыг илрүүлэх шинэ радартай, тэдгээрийг   нарийн таньж, оносон   цохилт өгдөг.  Энэ онгоц  Су-24 онгоцтой харьцуулахад  шинэ үеийн онгоц болох нь эргэлзээ үгүй юм.  Су-34 онгоцны байлдааны радиусыг нилээд нэмэгдүүлсэн  бөгөөд агаарт түлшээ хийх боломжтой болсноос нислэгийн радиус хоёр дахин нэмэгдсэн юм» гэлээ.

Су-34  зэвсэглэлийн өргөн сонголттой бөгөөд гол нь байг удирдлагын хэрэгслүүрүүдийн тусламжтайгаар устгахад оршино. Эдгээр нь янз бүрийн ангиллын пуужингууд төдийгүй нисэхийн бөмбөгнүүд байгаа юм. Гайхалтай агаарын динамиктай төдийгүй, дотоод түлшний сав их  багтаамжтай аж. Хоёр зурааст цахим удирдлагын системнүүд нь  хэмнэлттэй төдийгүй, стратегийн бөмбөгдөгч онгоцнуудын  алсын нислэгийг  хангадаг юм. Уг машин нь ирээдүйтэй техник гэдгийг “Взлет” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фомин  тэмдэглээд

«Байлдааны бөмбөгдөгч онгоц томъёо нь  хуучирсан юм. Өнөөдөр олон үйл ажиллагаатай  байлдааны төдийгүй түүнд  хэрэглэгдэх удирдлагатай зэвсгийн тухай яригдаж байгаагийн дотор хуурай замын, тэнгисийн болон агаарын гэж ангилгдаж байна.  Одоо дэлхийд олон үйл ажиллагаатай цогцолбор байгуулахыг зорьж байна. Тиймээс Орос улс эдгээр хандлагуудын хурц ирэн  дээр зогсож байна гэж хэлж болно. Су-34 онгоц нь  АНУ- ын Тэнгисийн цэргийн ашиглаж байгаа, бусад орнуудад экспортонд гаргаж байгаа Ф-15Е онгоцтой ижил түвшингийн гэж үзэж болно. Ингэхдээ бүр хамгийн сүүлийн үеийн зэвсэглэлээр тоноглогдсон гэдгээрээ зарим нэгэн талаар илүү  ч байгаа юм» гэлээ.

2020 он хүртэл Су-24 бөмбөгдөгч онгоцны паркийг 70 хувь хүртэл Су-34 онгоцоор шинэчлэхээр төлөвлөж байгаа ажээ.