Хятад Туркментэй уламжлал найрсаг харилцааг үнэлдэг бөгөөд урт хугацааны хамтын болон найрамдалт  харилцааг хөгжүүлэхэд маш их анхаарах болно. Энэ тухай БНХАУ ын Дарга Ху Зиньтао Туркмений ерөнхийлөгч Гурбангула Бэрдымухамедовыг тус улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэж илгээсэн цахилгаан утсанд уламжилжээ.  Ху Зиньтао тэмдэглэхдээ, улс хөгжлийн зам, тусгаар тогтнол болон улсын аюулгүй байдлыг хангахад болоод нийгэм-эдийн засгийн хөгжлөөр замнахад Туркмений ард түмний бие даан  хийсэн сонголтыг Хятад улс хүндэтгэж байна гэв. Түүнчлэн шинэ хугаацаагаар  дахин сонгогдсонд Туркмений ерөнхийлөгчид БНХАУ -ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобао  баяр хүргэж, цахилгаан утас илгээв.