Токиогийн их сургуулийн эмч нар бямба гаригийн өглөө  Японы Эзэн хаан Акихитод зүрхний мэс засал хийж эхэллээ. Эзэн хааны ордны удирдах газраас уламжилсан мэдээнд зүрхний судас нарийссаны улмаас зүрхний цусан хангамж муудсан ажээ.  Эзэн хааны эрүүл мэндийг дэмжих үүднээс уг мэс засал шаардлагатай гэж эмч нар хэлжээ.  Мэс засал таван цаг үргэлжлэх болно.  Токиогийн   болон Дзюнтэндогийн их сургуулиудын эмч нарын баг  бямба гаригийн үдэш уг хагалгааны дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.  Төлөвлөж байгаагаар, хоёр долоо хоногийн дараа Эзэн хаан эмнэлгээс  гарч болох аж.  Эзэн хааныг эзгүйд албан ёсны арга хэмжээнүүдэд түүний өв залгамжлагч хан хүү Нарухито байна.  Эзэн хаан Акихито нь хааны ширээнд 1989 онд  өөрийн эцэг Хирохитогийн насан эцэслэсний  дараа залагдсан юм. Сүүлийн хэдэн сар биеийн байдал муудаж буй  Японы Эзэн хаан нь тус улсын амьдралд  ёслолын үүрэг гүйцэтгэдэг төдийгүй,олон  япон хүн түүнийг  хүндэтгэдэг юм.