Европын дипломатын тэргүүн Кэтрин Ештон баасан гаригт ираны цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт яриа хэлэлцээр ойрын үед сэргэж магадгүй гэж мэдэгдлээ. Тэрээр  Вашингтонд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ,  “магадгүй ойрын үед Иран яриа хэлэлцээрийн ширээний ард суухад  бэлэн болж магадгүй “гэж тэмдэглэв.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Тегераныг яриа хэлэлцээрийн ширээнд эргэн ирэхэд бэлэн буйг сайшааж байв. Өнгөрсөн пүрэв гаригт ираны удирдлага Эштонд  цөмийн хөтөлбөрийн талаархи  яриа  хэлэлцээрийг сэргээх саналтай захидал илгээсэн юм. Нөгөөтэйгүүр, АНУ-ын бүлэг сенатууд Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь тухай яриа хэлэлцээрийг сэргээхэд аюултай болохыг анхааруулсан гэж  бямба гаригт америкийн хэвлэлийн  ABC-CBN корпорац мэдээлжээ.  Сенатууд   “зургаагийн” /НҮБ-ын АЗ-ийн таван орон болон Герман/ яриа хэлэлцээрийг сэргээснээр, Иран нь  өөрийн дэглэмийн  эсрэг дарамт  шахалтыг  бууруулж, цаг хожих гэж байгаа гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн сенаторууд тэмдэглэхдээ, хэрэв Тегеран  “уран баяжуулахаас бүрэн дүүрэн болон урт хугацаагаар татгалзахгуй юм бол ”  Ираны эсрэг авах  хориг арга хэмжээний төлөө байх болно гэжээ.  АНУ одоогийн байдлаар Иранд яриа хэлэлцээрийг сэргээхэд дүгнэлт өгөөгүй байна. “Зургаагийн “ өмнөх шатны яриа хэлэлцээр 2011 оны 11-р сард амжилтгүй өндөрлсөн юм.