2013 оноос Орос улсад  тансаг хэрэглээний бараанд татвар ноогдуулах болно. Юуны өмнө эдгээрт байшин барилгууд, дарвуулт онгоцнууд, зах зээлийн үнээс хальсан үнэтэй автомашинууд багтах юм.  Түүний ярьснаар, хувь хүмүүс тансаг хэрэглээндээ татвар төлж байх юм. Үл хөдлөх хөрөнгийн татвар нь Силуановын хэлснээр,  дэвшилттэй байх бөгөөд илүү их үнэтэй үл хөдлөх хөрөнгөөс   нилээд өндөр татвар байх ажээ.

Тансаг хэрэглээг татварт оруулах төлөвлөгөөний тухай Орос улсын ерөнхий сайд Владимир Путин 2-р сарын эхэн үеэр өөрийн итгэмжилсэн хүмүүст ярьсан юм. Хожим нь ерөнхий сайд мэдэгдэлдээ, тансаг хэрэглээний татвар нь ”нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн, хэт хэрэглээний болон ихэрхүү  занг өөгшүүлэхийг  татгалзахад оршиж байгаа юм”. Путин тэмдэглэхдээ, тансаг хэрэглээг татвар  болгож буй нь  ямар нэг ивээн тэтгэх  шинж чанаргүй юм.   “Энэхүү  арга хэмжээний  ивээн тэтгэх чанар маш өчүүхэн юм.  Энэ нь ёс суртахууны норм “ гэж В.Путин хэлэв.