Хуулийн этгээд болон хувь хүмүүсийг шалгасны  дүнд   Эрхүүгийн мал эмнэлгийн алба өнгөрсөн жил мал эмнэлгийн шаардлага болон нормыг зөрчсөн тул 1,3 сая рублийн торгуулийг оноож байжээ.Жил бүр Эрхүү мужийн улсын мал эмнэлгийн эмч нар  Монгол улсын  мах боловсруулах үйлдвэрүүдэд очиж, газар дээр  нь мах бэлтгэх, мах ачих ажилд хяналт тавин, мал эмнэлгийн батламж олгох зорилгоор мал нядалгааны ажил эхлэхийн өмнө очдог юм. Өнгөрсөн жил  мэргэжилтэнүүдийн хяналтан дор 2 мянга гаруй  тонн үхэр, адууны мах нийлүүлжээ. Энэ жил Эрхүү муж  Монгол улсаас 13,8 сая ширхэг нөөшилсөн мах, 1,5 мянган тонн үхрийн болон 1,7 тонн  адууны мах нийлүүлэх зөвшөөрөл авчээ.  Түүнчлэн, одоогийн байдлаар Холбооны  мал эмнэлгийн болон фито санитарын хяналтын албанд Монгол улсын  Эрхүү муж руу 2 мянган тонн үхрийн мах, 1,5 мянган тонн адуу болон 100 тонн дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх  тухай мэдүүлэг   байж байна .