Москвад  АНД-н орнуудын эдийн засгийн дээд хэмжээний форумыг даргалах хүрээний анхны арга хэмжээ болж байна.  АНД-н бүс нутгийн орнуудын болон бүсийн төлөөлөгчид ирэх дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх асуудлуудын  товыг хэлэлцэж байна.Орос улс анх удаа дээд хэмжээнд оролцогчдыг болон зочдыг хүлээн авах юм. Арван мянга гаруй хүнийг хүлээн авахаар  төлөвлөж байна. Орос улс ирэх  зочдыг дээд зэргээр хүлээж авах  үүрэг хүлээсэн бөгөөд одоогийн байдлаар гадаадын шинжээчид бэлтгэл ажилд сэтгэл хангалуун  байна. 

Өнгөрсөн жилийн 11-р сард  Гонолунад  Орос улс дээд хэмжээний хуралдааныг явуулах буухиаг хүлээн авсан юм.  Тэнд Орос улс  их чуулганы хэлэлцэх асуудлуудын залгамжийг хангаж ажиллах үүрэг амлалт авсан юм.  Үүнтэй зэрэгцэн зохион байгуулагч орны хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэх саналыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.Дэлхийн томоохон эдийн засагтай албан бус клубын түншүүдийг  Орос улсын саналууд  татаж чадна гэж Москвагийн олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуулийн шинжээч Вячеслав Амиров үзээд

«Орос улс Дээд хэмжээний уулзалтын баримт бичгүүдэд  худалдаа-эдийн засгийн харилцааг  цаашид хялбарчлах асуудлуудыг тусгахыг  санал болгож байгаа юм. Орос улс өндөр технологитой бүтээгдэхүүний худалдааг хялбаршуулахтай холбоотой өөрийн   сонирхолтой байгаа юм. Тэдгээр нь эдийн засгийн загварчлалын төлөвлөгөөтэй холбоотой юм.  Дэлхий дахинд болон тухайлбал, бүс нутагт чухалд тооцогдох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг  хамтран  шийдэхийг Орос улс санал болгож байгаа юм. 

Мэдээж хэрэг энэ нь  Орос улсын  давуу талтай эрчим хүчний хамтын ажиллагаа байх юм.  Түүнчлэн, Орос улс бүс нутгийн эрчим хүчний эдийн засагт хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Мөн байгалийн гамшигийн хяналтын механизмыг бий болгох болон тэдгээрийн үр дагавруудыг арилгахад  хамтран  ажлах санал тавина.  Эс болвоос “Фукусима”  АЦС-ын  техногены осолын хариуд авах арга хэмжээнүүд  нь сул, үр ашиггүй болно» гэлээ.  

Гонолунад болсон АНД-н орнуудын  ДХУ-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев түншүүддээ хил дамнасан төслүүдийг   хамтран хэрэгжүүлэхийг санал болгож чухал урьтал болгон  тэмдэглэсэн юм гэж  Москвагийн олон улсын эдийн засгийн  харилцааны дээд сургуулийн шинжээч Евгений Канаев тэмдэглээд

«Орос улс АНД-н бүс нутгийн  өөрийн түншүүддээ мега-төсөл санал болгож болох юм. Түүний бүрэлдэхүүнд Транссибирийн төмөр замыг ачаа тээврийг оруулан санал болгож болох юм. Дашрамд хэлэхэд, энэ саналыг ОХУ АНД-н орнуудын эдийн засгийн ДХУ-ын   түншүүддээ нэг бус удаа  тавьж байсан юм. Хойд тэнгисийн замыг эзэмших  нь олонхийн сонирхолд нийцэж буй юм. 

Агаарын тээврийг хөгжүүлж, Транссолонгос болон Транссибирийн төмөр замыг нэгдсэн тээврийн логистик цогцолборыг бий болгохыг зорьж буй юм.  Орос улс дээд хэмжээний уулзалт дээр мега –төслийг танилцуулж болох юм.   Энэ бол Берингийн хоолой доогуур хонгил байгуулах барилгын ажил. Урьдчилсан тохироонууд нь бүрдсэн энэхүү  санаа бодит амьдрал руу ороход бараг бэлэн болоод байгаа бөгөөд техникийн төсөл хэрэгжих боломжтой юм.

Бүхэлдээ,  одоо үед АНД-н орнуудын   ЭЗДХ уулзалтанд шинэ тэргүүн зорилтууд  шаардлагатайг ОХУ мэдэрч байна. Энэ цагийн  шаардлага бол  АНД-н орнуудын хөгжиж байгаа  эдийн засгаас үүдэлтэй юм. Хил дамнасан төслүүд нь эдгээр дуудлагуудын  нэгээхэн хариу болж байна.