Монгол улстай хил залгаа төмөр замын Наушки станцад  “Улаан-Үдийн” зүтгүүрийн депогийн  техникийн засвар үйлчилгээний газар  шинэчлэл засвар хийсний дараа хаалгаа нээлээ. 1940 онд байгуулагдсан барилгыг Улаан-Үд-Наушки-Улаанбаатарын чиглэлд ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдон дахин өөрчилж, дотоод талбайд инженерийн сүлжээний ажлыг явуулжээ. Ажлын нийт өртөг 167,5 сая рубль болжээ.Төвийг шинэчилснээр,  зүтгүүрийн техникийн үзлэг  хийхэд сул зогсолтыг багасгаж,   засвар хүлээх цаг болон тэдгээрийн  ашиглалтыг зардлыг багасгах боломжтой юм. Ингэснээр  Улаан-Үд-Наушки-Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөөлөх юм.