АНУ, БНХАУ хоёр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурав. Айова муж улсын Де-Мойн хотноо хүнсний аюулгүй байдал ба хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд зориулан хийлгэсэн америк-хятадын хөдөө аж ахуйн симпозиумын хүрээнд тус хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Эдгээр хоёр орны хөдөө аж ахуйн сайд Том Вилсак, Хан Чаньфу нар дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зуржээ. АНУ, БНХАУ хоёр 2050 он гэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ 70 хувиар нэмэгдүүлвэл зохино.

Тэгснээр 9 тэрбум хүнийг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, дэлхийд өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэж болно  гэж Вилсак мэдэгдлээ. АНУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин симпозиумыг нээж үг хэлэв. Хөдөө аж ахуй бол эдийн засгийн үндсэн салбарын нэг болон дэлхийн эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдүүн нэг хэсэг юм гэж тэрээр тэмдэглэжээ. БНХАУ-ын дэд дарга эрдэнэ шиш, буурцагийн үйлдвэрлэлээр тэргүүний байр эзлэж  буй америкийн Айова мужид урьд өмнө айлчилж байсан билээ. Одоогоос 27 жилийн тэртээ тэрээр хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон нутгийн фермерүүдийн эрдэнэ шиш үйлдвэрлэх туршлагыг судласан аж.