Орос улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Цаа бугачид болон усан цэргийхэн, хойд туйлд ажилладаг хүмүүс   болон геологчид, алт олборлогчид болоод ер нь 3-р сарын 4-нд явагдах ерөнхийлөгчийн сонгуульд сонгуулийн хэсэг дээр ирж санал өгч чадахгүй иргэд 2-р сарын 17- ноос 3-р сарын 3-ны хооронд төрийн тэргүүний сонгуульд эртнээс нөөлөлөх боломжтой болж байгаа юм.

ОХУ-ын Сонгуулийн төв комисс дээр  ажил ид буцлаж байна. Хугацаанаас өмнө саналаа өгөх   нь  нийтийг хамарсан бус бөгөөд уг ажилд нийт сонгогчдын 1  орчим хувь л оролцох юм. Гэхдээ СТК-ийн гишүүдийн  үзэж байгаагаар хамгийн ярвигтай   ажил юм. Тэд тус улсын  хамгийн алслагдсан, хүрхэд  хэцүү бүс нутгуудад цаа бугаар, газар уснаа  явагчаар, нисдэг тэргээр  шуурхайлан очиж байна.

Зарим үед хоёр талын зам хэдэн хоногийг ч авч байдаг юм. Хүчтэй цасан шуурга, салхи, их цас энэ бүгд нь хэдэн хоногоор цаг агаарыг хүлээхэд  хүргэдэг удаа ч байдаг. Гэхдээ зөөврийн   саналын хайрцагийг сонгогчидод заавал хүргэдэг  бөгөөд анир чимээгүй тайгын  юм уу нээлттэй  тэнгист яваа хөлөг онгоцны  бүхээг  нь хэдэн цагийн хугацаанд албан ёсны сонгуулийн санал авах  хэсэг болон хувирдаг юм.

Саналаа өгөхийг хүссэн оросын иргэн бүрд хууль ийм боломжийг олгодог юм гэж Улс-төрийн судалгааны төвийн дэд ерөнхийлөгч Сергей Михеев тэмдэглээд «Хуулийн дагуу сонгуулийн өмнөх хугацааны санал хураалтын ажиллагаа нь сонгуулийн өдөр саналаа өгөх боломжгүй иргэдэд боломж олгож байгаа юм. Тэдэнд ийм боломжийг сонгуулийн өмнөх хоёр долоо хоногийн  өмнөх олгодог юм. Үүнийг  ОХУ- ын хуулинд заасан байдаг юм. Энэ бол нийтлэг хүлээн зөвшөөрсөн парктик юм» гэлээ.

Орос улсад санал хураалт нь Алс-Дорнод, Сибирийн  болон Уралын бүс нутгууд, улсын хойд нутаг  дэвсгэрийг хамардаг юм гэж ОХУ- ын СТК-ийн гишүүн Сиябшах Шапиев мэдэгдээд «Алслагдсан болон хүрхэд бэрхшээлтэй бүс нутгуудын  жагсаалт нь Холбооны холбогдох субъектын хуулиар зохицуулагддаг байна. Өнөөдөр  ОХУ 83 субъекттэй бөгөөд тэдгээрийн 37 хүрэхэд  бэрхшээлтэй  тооцогддог юм» гэлээ.   

Гадаадад байгаа  Орос улсын иргэд ч сонгууль болохоос өмнө саналаа өгөх боломжтой юм.  Өмнө нь СТК ийм төрлийн саналд хураалтыг дэлхийн 58 оронд явуулахыг зөвшөөрсөн бөгөөд, юуны өмнө амралтын өдөр буюу ням гаригтай таардаггүй, мусульман шашинтай оронууд байлаа. Урьдчилсан тоо баримтаар,  сонгуулийн урьдчилсан санал хураалтанд гадаад орнуудад байгаа  80 мянган оросын иргэд  оролцох юм. Ингэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ерөнхийлөгчийн сонгуульд 96 мянган сонгуулийн хэсэг ажиллах бөгөөд  гадаадын 147 оронд 384 хэсэг дээр санал хураалт явагдах юм.