Хятадын цэргийн зардал өсөн нэмэгдэнэ гэж хятадын зэвсэгт хүчний хөгжлийг судлаж буй  олон улсын шинжээчид таамаглав. Хятадын батлан хамгаалах салбарын төсөв таван жилийн дотор хоёр дахин өсөн нэмэгдэнэ гэж америкийн IHS магадлан шинжлэх компанийн шинжээчид дүгнэв.

Хятадын батлан хамгаалах салбарын зардал Бээжин сөнөөгч нисэх онгоцууд ба байлдааны бусад техникээ шинэчлэх тусам өсөн нэмэгдэнэ гэж 2-р сарын 14-нд нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Хятадын батлан хамгаалах салбарын зардал 2015 он гэхэд 238,5 тэрбум ам долларт хүрч, АНДБН-ийн 12 улсын цэргийн нэгдмэл төсвөөс давах юм. Шинжээчдийн ийм үнэлгээг «Сингапур Эйршоу-2012» олон улсын нисдэг техникийн үзэсгэлэнгийн хурээнд нийтлэжээ.

Хятадын цэргийн зардлыг түргэн нэмэгдүүлж байгаа нь АНДБН-т АНУ-ын цэргийн ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой. Энэ нь стратегийн ашиг сонирхолд нь заналхийлж байна гэж Хятад улс үзсэн гэж «Национальная оборона» оросын сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Коротченко хэлээд «Хятад улс тухайлбал АНДБН-т стратеги-геополитикийн их сонирхолтой байна. Юуны түрүүнд хятадын нисэх онгоц тээгч хэд хэдэн хөлөг ба тэдгээрийг дагалдан явах хөлөг онгоцуудын үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ.

Түүнчлэн Хятад улс Цэргийн нисэх хүчнээ буурьтай шинэчлэж байна. Бээжин өөрийн 5-р үеийн сөнөөгч онгоцыг АНУ, Орос улсын дараа бүтээн туршиж эхлэв. Мэдээжээр мөн хөтөлбөр их хэмжээний хөрөнгө шаардаж байна. Түүнээс гадна Хятад цөмийн стратегийн гурмаслал гэгчээ боловсронгуй болгож, баллистик пуужин бүхий цогцолборын хөгжлийг чухалчлан үзэж байна. Тэгснээр АНУ-тай мөргөлдөөн үүссэн цагт хятадын цөмийн хүчин хохирохгүй» гэв.

Азид америкийн цэргийн сүр хүчийг зузаатгаж байгаа асуудал БНХАУ-ын дэд дарга Си Зиньпиний АНУ-д айлчласан үеэрээ хийсэн хэлэлцээний  нэгэн сэдэв болжээ. Энэ оны эхээр өрөнхийлөгч Барак Обамагийн зарлан мэдээлсэн цэргийн шинэ стратегийн дагуу  АНУ цэргийн чадавхиа АНДБН-т төвлөрүүлнэ. АНДБН-т цэргээ нэмэгдүүлэх гэсэн АНУ-ын төлөвлөгөөг БНХАУ дэмжихгүй байна гэж Си Зиньпин «Вашингтон пост» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

 Гэсэн ч Пентагоны тэргүүн Леон Панетта цэргийнхээ сүр хүчийг АНДБН-ийн орнуудад нэмэгдуулэх шинэ алхамуудыг Си Зиньпин АНУ-д айлчилж байсан өдрүүдэд л зарлан мэдээлсэн байна. Тухайлбал тэнгисийн явган цэргийг янз бүрийн улсад зургаан сарын хугацаагаар ээлжлэн байрлуулна. Ойрын таван жилд Австрали дахь америкийн баазын цэргийг 2500-д хүргэнэ гэж АНУ үүний өмнө зарлан мэдээлсэн билээ. Түүнчлэн АНУ-аас Энэтхэг, Вьетнам, Сингапуртай цэргийн хэлхээ холбоог хөгжүүлж байна.

Вашингтон нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаархи Бээжингийн хатуу байр суурь бүс нутгийн гүрэн улсуудыг түгшүүлсэн явдлаар бас завшиж байна. АНУ Хятадын нөлөөг хязгаарлах болон бүс нутгийн өөр гүрэн улсуудыг өөрийн талд татах зорилгоор «Азид буцаж» байна. Эдгээр улс  АНУ-аас Ирак, Афганистан улсуудад цэргийн ажиллагаа явуулж байтал хөгжлийн шинэ загварыг АНУ-ыг оролцуулалгүй бүтээх асуудал дээр ажиллаж байлаа.

Эдүгээ Вашингтонаас Хятад улсыг дээдлэж байгаад анхаарал тавьж, бүс нутагт аюулгүй байдлын батлан даагч гэгчийн статусаа бэхжүүлэхийг хичээх бололтой. Хятад эд бүхнийг харгалзаж, байлдааны бэлэн байдлаа бэхжүүлж, «эдийн засгийн давшилт» хийж байна. Вашингтон америкийн эдийн засаг хүнд байдалд орсон нөхцөлд АНДБН-ийн  орнуудын сонирхолыг татмаар худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг санаачилж чадахгүй бололтой. Харин Бээжин энэ талаар нэлээд өргөн боломжтой байна.