«Арабын хавар» гэгчтэй холбоотой үйл явдлууд тусгаар улсуудын дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцох шалтаг болох ёсгүй гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын  Сочи хотноо хуралдаж буй «Валдай» олон улсын санал шүүмжлэлийн клубын Ойрхи Дорнодын секцийн бага хуралд оролцогчдод явуулсан мэндчилгээнд өгүүлжээ. Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудад өрнөсөн ардын тэмцэл хөдөлгөөн зарим улсын засаг захиргааг солиход хүргэсэн хийгээд  бүс нутагт тулгарсан өөр асуудлуудыг шийдвэрлэхээс холдуулах ёсгүй. Юуны түрүүнд араб-израилийн мөргөлдөөний зохицуулалтыг үүнтэй холбогдуулан дурдая гэж илгээлт бичигт тэмдэглэжээ. Бага хуралд оролцогчид «арабын хавар» гэгчтэй холбоотой  дотоод улс төрийн өөрчлөлт ба бүс нутагт шашин, омог угсаа дундын харилцаа хурцдсан асуудлыг хэлэлцэж байна. Дэлхийн 15 улсын 70 гаруй шинжээч  бага хуралд оролцож байна.