АНУ Орос улсаас бусад аль ч бүс нутгаас Хятад улсын нефтийн эх булагийг  бүрэн хааж  чадна. Үүнээс  үзэхэд Бээжин сибирийн нефтийн сонирхол өсч нэмэгдэж байгаа бололтой. Хятад улсын Дорнод-Сибирь-Номхон далайгаар /ВСТО/ явах хоолойн бүх нефтийг худалдаж авах гэсэн Хятадын  саналыг  Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн захирал Константин Симонов тайлбарлаж байна.

Хятад Африк, Ойрхи-Дорнодын болон Латин Америкийн  нефтийг идэвхитэй худалдаж авч байна. Гэтэл Персийн булангийн Ормузын болон Малаккийн  хоолойнуудын Хятад руу явах замыг АНУ хөнгөхөн хааж чадна гэж Константин Симонов үзэж  байна. Шаардлагатай гэж үзвэл тэд африкийн нефтийн  шатахуун зөөх онгоцнуудыг Улаан тэнгисээс гарахад нь Сомалийн усанд таслан зогсооно. Дашрамд хэлэхэд, Хятад  улс хятад гаралтай бизнес эрхлэгчээр дамжуулан Панамын сувгийг хянаж байгаа юм, гэтэл АНУ түүнийг хааж, Хятадыг венесуэлийн нефтиэс таслах шиг амархан зүйл үгүй гэдэгт  шинжээч  эргэлзэхгүй байна.

«Хятадын хувьд шатахууны бүх тээвэрлэлт нь цэргийн хүчтэй  эрсдэлтэй бүсэд байдаг юм.  Түүнийгээ тэд сайн ойлгож байгаа.  Маш их гэрээ байгуулж болно. Гэхдээ түүний эрсдэлийг бууруулахгүй юм. Орос улс бол нефтийн хувьд  Хятад улстай ийм төрлийн маргаангүй  цорын ганц томоохон  нефть үйдвэрлэгч юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхэн Орос улсын   Хятад руу  нийлүүлэх нефтийг хүсээд ч  булаан авч чадахгүй юм.Яагаад гэвэл нефть  хоолойгоор дамжина» гэж К.Симонов хэллээ.

Хятад, АНУ-ын хоорондын харилцаанд гэнэтийн байдал гарч ирвэл Сибирийн нефть Хятадын хувьд шидэт дохиур болж байна.  Өнөөдөр Хятад улс  жилд 15 сая тонн оросын нефтийг Дорнод-Сибирь-Номхон далай /ВСТО /хоолойгоор  Сковородино-Дацин чиглэлд авахаар гэрээ хэлэлцээ явуулж байна.  Бусад 15 сая тонныг Орос улс өнөөдөр Козьмино боомтоос Номхон далай руу ачиж байна. Энэ бол  ВСТО-гийн эцсийн цэг. Гол импортлогчид –АНУ, Япон болон Өмнөд Солонгос юм. Козьминод  нефть авахаар Хятадын шатахууны онгоцнууд ч ирдэг. Нөгөөтэйгүүр,  хятадын  онгоцнууд нилээд хатуу өрсөлдөөнийг тэсвэрлэхэд хүрдэг. Яагаад гэвэл америкчууд нефтийн нэг баррельд 4-5 доллар төлдөг бөгөөд энэ нь дундаж үнэээс илүүтэй юм. Энэ байдал нь Хятадыг  үнэ бууруулахад их саад болдог.   

Түүнчлэн, энд гол учир нефтийн үнэнд  ч байгаа биш юм, харин уг  асуудлын үнэ цэнэнд л оршиж  байгаа юм. Сибирийн нефтийн юу байгаагий нь худалдаж аваад, ойрын  хэдэн жил бүр өөрийн өрсөлдөгч нарын замыг хаана.  Ядахнаа ойрын хэдэн жилд Орос улс шинэ орд газар ашиглахгүй. Гэтэл азийн нилээд олон  эдийн засгуудад чухам сибирийн нефть яг  одоо хэрэгтэй байдаг.Тэгтэл Ойрхи-Дорнодоос Ази руу нефть импортлохдоо хүлээх улс төрийн болон транзитын эрсдэлүүдийг тооцоход дорнод сибирийн  нефтийн геополитикийн үүрэг өссөөр байх болно.

Эдгээр нөхцөлүүдэд Орос улс ганц Хятад улстай импортоор хатуу холбоотой байх нь  арилжааны,  улс-төрийн аль ч талаараа ашиггүй юм.  Номхон далайн эрэг хүртэл салаа татах шийдвэр нь чухамдаа зөвхөн Хятадтай төдийгүй дэлхийн бусад зах зээл рүү гарах үүднээс   шийдэгдсэн юм.  Тиймээс Москва дорнод-сибирийнхээ  бүхий л нефтийг Хятадад  нийлүүлэх шийдвэр гаргах нь юу л бол.

Дашрамд хэлэхэд, сибирийн нефть бол бараа юм. Тэгээд ч олон улсын зах зээлийн өрсөлдөөний хуульд захирагддаг.