АНУ Афганистаны эрх баригчдын сайшаалгүйгээр «Талибан» хөдөлгөөний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Исламабадад Пакистан, Ираны удирдагчидтай уулзахдаа мэдэгдэв. Тэд Афганистаны байдлыг зохицуулах асуудлыг  авч үзэж хэлэлцлээ. Талибуудтай хэлэлцээ хийх ямар ч шийдвэрийг Вашингтон  биш Кабул гаргаж, хэлэлцээ Афганистаны засгийн газрын өмнөөс л хийгдэх ёстой гэж  Хамид Карзай хэллээ. Кабулын албан ёсны төлөөлөгчид одоо Катарт АНУ-ын засаг захиргааны санаачилгаар талибуудтай хийж буй уулзалтад оролцохгүй гэж тэрээр тэмдэглэв. Афганистаны удирдлага АНУ-аас тусдаа талибуудтай харилцах чиг бодлогоо төлөвшүүлнэ. Бид «Талибан» хөдөлгөөний төлөөлөгчидтэй Катарт биш Турк буюу Саудын Аравид хэлэлцээ хийнэ гэж Хамид Карзай тэмдэглэн хэлжээ.