Өнөөдөр Ливи улс Муаммар Каддафийн дэглэмийн эсрэг сөрөг хүчний бослогын нэг жилийн ойг тэмдэглэж байна. Бослого өнгөрсөн оны 10-р сард хурандааг хөнөөсөн ажил явуулгаар дууссан билээ. Энэ ойд зориулсан хэд хэдэн арга хэмжээ өчигдөр явагдлаа. Олон мянган хүний сурт жагсаал нийслэл Триполи хотод боллоо. Бенгази хотод хүмүүс бамбар барьж жагсав. Өнөөдөр олон нийтийн цуглаан жагсаал хийхээр төлөвлөжээ. Ливид хэд хэдэн сар үргэлжлэсэн бослого цэргийн цуст мөргөлдөөнд хүргэв. НАТО эвслийн улсууд түүнд хөндлөнгеес оролцсон юм. Эдгээр улсын дэмжлэгээр л Каддафийг огцоруулав. Ливийн хуучин удирдагчийн талынхан шинэ засгийн төлөөлөгчидтэй өнөө болтол янз бүрийн нутагт байн байн мөргөлдөж байна.