Москвад сирийн олон нийтийн төлөөлөгчид ОХУ-ын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богдановтой уулзав. Тэд улс орныхоо байдлын талаар оросын дипломат ажилтанд өгөөлсэн гэж ОХУ-ын ГХЯ-аас нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ. Сирийн дийлэнх олонхи иргэн ардчилсан шинэтгэлийн төлөө байгааг олон нийтийн төлөөлөгчид онцлов. Сирийн оршин суугчид шашин дундын хүндэтгэл, эв нэгдлийн олон зуун жилийн уламжлалынхаа дагуу эв найрамдалтай  амьдрахыг эрмэлзэж байна. Тэд тусгаар тогтнолоо хохироож гаднын шахалтад автахгүй гэж баримт битчигт тэмдэглэжээ. Олон нийтийн төлөөлөгчид хүнд бэрх үед Сири улсад дэмжлэг үзүүлсэн Оросын удирдлага, ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв. Сири улсын тусгаар тогтнолыг хүндэтгэж, гадаадын оролцоогүйгээр нийт үндэсний яриа хэлэлцээ хийж, шинэтгэл явуулах замаар сирийн хямралыг зохицуулах нь зайлшгүй чухал гэсэн Орос улсын байр суурийг Богданов батласныг ГХЯ тэмдэглэжээ. Бүтээлч бүлгийнхний ба шинжлэх ухаан, техникийн сэхээтнүүдийн нэрд гарсан  төлөөлөгчид болон бизнес эрхлэгч, өмгөөлөгчид түүнчлэн  христийн ба лалын шашны төлөөлөгчид сирийн  олон нийтийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон байна.