Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Оросын зарим нутагт хугацаанаас өмнө эхэллээ. Сонгуулийн хэсгүүд манай орны  алс бөглүү 37 бүс нутагт нээгдэв. Камчатск, Чукотын хойгуудын оршин суугчид  бусдаас  түрүүн саналаа өгнө. Эдгээр нь цаатан, туйлын станц, алт олборлох үйлдвэрүүдийн  ажилтнууд  ба хилчид юм. Хугацаанаас өмнө явуулж буй санал хураалт  «нам гүм өдөр» гэгч 3-р сарын гурван хүртэл үргэлжлэнэ. Таван хүн ОХУ-ын төрийн дээд албан тушаалд нэр дэвшсэн юм.