Гадаадын 5 сая орчим зочин 2011 онд Москвад аялсан тухай нийслэлийн аялал жуулчлалын хорооны дарга Сергей Шпилько хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Түүний хэлснээр бол нийслэл аялал жуулчлалын их чадавхитай. Мөн гадаадын аль болох олон иргэний сонирхолыг татах боломжтой.Кремль болон саяхан сэлбэн шинэчлэж дууссан Их Театрыг оролцуулан маш олон театр, зургийн үзэсгэлэн, музейнууд тэдний сонирхолыг татаж байна. Гэвч одоогоор эдгээр боломжийг бүрэн ашиглахгүй байна гэж Шпилько хэллээ. Орчин цагийн зочид буудлын сүлжээг өргөжүүлж, телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хотын зар суртчилгааг сайжруулах хэрэгтэй гэж нийслэлийн аялал жуулчлалын хорооны тэргүүн үзэж байна. Хорооны төлөвлөгөөний дагуу 2018 он гэхэд Москва гадаадын бараг 6-7 сая жуулчныг хүлээж авах юм.