Олон улсын усан нөөцийн төвийг Байгалд Эрхүүгээс 70 км зайтай орших Листвянка сууринд байгуулна. «Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцев Листвянкад Олон улсын усан нөөцийн төв байгуулах болон Байгалийн музейн шинэ байшин барих саналуудыг ойрын үед бэлтгэхийг дэд засаг дарга Николай Хиценкод даалгав. Эдгээр хоёр барилга байгууламж нэг цогцолбор болно» гэж мужийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Олон улсын усан нөөцийн төвийг Байгалд НҮБ-ын ивээлийн дор байгуулна. Эрхүү мужийн засаг дарга энэ төслийг өнгөрсөн оны 10-р сард Нью Йоркод сонирхуулан үзүүлсэн билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун төслийг сайшаав. Мезенцевийн хэлснээр бол төв усан нөөцийн асуудлаар НУБ-д илтгэл бэлтгэж, цэнгэг устай цөөрөм болон ундааны усны чанарыг үнэлсэн протоколыг бэлтгэж, олон улсын стандартыг зохиох гол зорилттой. Олон улсын усан нөөцийн төв  байр нь Орос улсад ажиллах НҮБ-ын системийн анхны байгууллага болж мэднэ.