Эрхүү хотын  “Художественный” кинотеатрт  Халх голын тулалдаанд зориулсан зургийн үзэсгэлэн нээгджээ. Байлдагч  Александр Ломуновын гэр бүлийн цомгоос  ховордсон  зургуудыг олжээ.Эдгээр барилгууд одоо байхгүй, үгүй болсон. Тэр үеийн Монгол улс зураг дээр л үлдэжээ. Өнгөрсөн зууны 30-аад оны  цэрэг Александр Ломунов тэдгээр зургуудыг авчээ. Черемховогийн уугуул иргэн тэр дайн эхэлхэд бэлтгэл цэрэг байснаа дуудагджээ.  Монголд цэргийн  алба хааж байсан бүхий л хугацаандаа тэр зургийн аппаратаасаа ер салдаггүй  нэгэн байжээ.Жилийн өмнө зурагчны охин аавынхаа хуучин зургийн цомгуудыг янзлаж байхдаа зургуудыг олжээ.  Тэдгээр зургууд “Восточный”  эрлийн отрядын багийн ахлагчийн гарт иржээ.

Түүний отряд Монгол улсын Халх голын нутагт сүүлийн нилээд  хэдэн ажиллаж байгаа юм.  Игорь Сеченовын ярьснаар, эдгээр зургууд нь маш их үнэ цэнэтэй ажээ. Өнгөрсөн зууны зургуудын дэргэд одоо үеийн, экспедицийн зургууд байна.  Сүүлийн хэдэн жил эрлийн багийнхан бөмбөгдөгч  онгоцны нилээд хэлтэрхий болон улаан армийн 10 дайчны цогцсыг олж, оршуулсан юм. Фото зургийн үзэсгэлэнг эрхүүгийн иргэдээр хязгаарлахгүй ажээ.  Удахгүй үзэсгэлэнг бусад бүсүүдэд болон Монгол улсад үзүүлэх юм. Халх голын эрлийн ажлын малталт  үргэлжилж  байна.  Энэ нутаг багагүй нууцыг хадгалсаар иржээ.  Одоо болтол тэнд хоёр мянган цэрэг дайчин сураггүй алга болсонд тооцогддог юм.