Америкийн нэрт дуучин, жүжигчин Уитни Хьюстоны оршуулганы ажиллагааг бямба гаригт Интернетээр шууд  дамжуулна.  Энэ тухай пүрэв гаригт их британий “Дейли телеграф” сонин уламжлав.  Энэ нь дуучин эмэгтэйн олон мянган шүтэн бишрэгчдийг түүнтэй хагацах боломж олгох юм. Хьюстоныг төрлөх Ньюарк хотынх нь   Нью-Хоуп  сүмд оршуулах аж. Өмнө нь хүүхэд байхдаа тэр тус сүмд дуулж байсан юм. Эхлээд  талийгаачийн төрөл төрөгсөд Ньюарк хотын Prudential Center спортын цогцолборт салах ёс гүйцэтгэх ёслолыг зохион явуулах гэж  байснаа, цуцалжээ.

Өмнө мэдээлж байснаар Хьюстоны  цогцос 2-р сарын 11- нд Лос-Анжелес хотын “Беверли-Хиллз Хилтон“    зочид буудлын өрөөний угаалгын өрөөнд олдсон юм.  Түүний биед  хүчирхийллийн ямар нэгэн шинж илрээгүй юм.