Өнөөдөр Сири улс нь олон улсын системийн уян хатан шинж чанарын шалгалт болж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, тус улс нь өөрөө иргэний дайны шалгалтыг    давж гарч чадахгуй юм. Саяны Венад болсон хар тамхины  хууль бус наймаатай тэмцэх Олон улсын бага хурал дээ Ойрхи-Дорнодын байдлыг ОХУ, Австрийн  ГХЯ-ны тэргүүн   Сергей Лавров, Михаэль Шпиндельэггер нар хэлэлцжээ.

Сирийн байдал Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн бүс нутгийг бүхэлд нь шууд хөндөж байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн яаж хүлээж авахаас  олон улсын системийн ирээдүй шалтгаалах болно.  Энэ нь НҮБ-ын суурь зарчмуудыг дагаж буйн шалгалт юм гэж Сергей Лавров үзэж байна.

«Үнэндээ бол бид хялбар сонголтын өмнө зогсч байна: хэрэв олон улсын хамтын нийгэмлэгийн ирээдүйн гишүүд урьдчилсан нөхцөлүүдгүйгээр  дэглэмийг солихыг  шаардвал энэ нь үр дагварыг  нь төсөөлөхийн аргагүй томоохон мөргөлдөөнд хүргэнэ.  Ийм дүгнэлтийг би Дамаскад явахдаа хийсэн юм. Хэрэв бид аль болох богино хугацаанд цус асгаруулсан мөргөлдөөнийг зогсоохыг хүсч байгаа  юм бол урьдчилсан нөхцөлүүдээс татгалзах ёстой юм. Сирид  бие биенийхээ эсрэг буу шагайн зогсож байгаа бүх хүмүүсийг буудахаа зогсоож, яриа хэлэлцээний ширээний ард суугаачээ гэж гэж уриалах  байна» гэж С.Лавров хэллээ.

Дэглэмийг солих шаардлага нь бодит биш харагдаж байгаа юм. Ийм явцуу болзол тавьж яасан ч болохгуй юм гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн үзээд «Мэдээж хэрэг НҮБ-д орж ажиллахад нээлттэй байгаа. 2-р сарын 5-ны өдөр хаалгыг бид хаагаагүй. Бид тогтоолын талаар зөвлөгөөнөө үргэлжлүүлэхэд бэлэн байна. Тэдгээр баримт бичгийг боловсруулахдаа Орос, Хятад  болон бусад орнуудыг урьдаас авсан  зохиогчдын алхмуудыг бид үнэлж байна.  Гэтэл  бидний нэмж оруулсан саналуудыг зүгээр няцаасан байсан  шүү дээ» гэлээ.  

Ираныг тойрсон хурцадмал байдал хэвээр байсаар байна.  Энэ улсын цөмийн хөтөлбөр нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд тулгамдсан асуудал болж хувираад байгаа юм. Хатуу хориг арга хэмжээний зам буюу цэргийн цохилт нь мухардалд оруулна гэж Сергей Лавров тэмдэглээд «Ираны тулгамдсан асуудлыг Тегераны болон гадаад  тогтлогчдын  хүчин чармайлтаар олон жилийн турш амаргүй  байдалд оруулж ирсэн юм. Тэр тусмаа НҮБ-ын АЗ-ийн тогтоолд хамт олны байр суурийг нэмж нэг талын тогтоол гаргаж байсан  удаатай юм. 

Харамсалтай нь нэг талын хориг арга хэмжээнд  АНУ төдийгүй ЕХ дасаж, ираны цөмийн хөтөлбөрийн  асуудлаар манай хамт олноороо шийдэх, нэгдсэн үйл ажиллагааг   үгүйсгэж байгааг Иран  ашиглаж байгаа бөгөөд цаашид ч ашиглаж болно.  Энэ бол асуудлын нэг тал. Гэхдээ би ираны удирдлага дээр байгаа  хариуцлагыг  гуйхыг оролдож байгаа юм биш шүү. МАГАТЭ-гийн зөвөлөлийн тогтоол бий. НҮБ-ын АЗ-ийн тогтоол бий. Тэдгээрийг хэрэгжүүлэх  хэрэгтэй байна» гэлээ.

Ираны цөмийн хөтөлбөр цэргийн чиглэлтэй байна уу үгүй юу гэдэг асуултыг Орос улс, Өрнөдийн орнуудын нэгэн адил сонирхож байна. Москва Иран, МАГАТЭ-гийн “5+1” яриа хэлэлцээрийг сэргээхийг шаардаж  байгаа юм. Орос улсын сирийн асуудлаархи байр суурийг тайлбарлан, өмгөөлөх зуураа Сергей Лавров “Хэрвээ  яриа хэлэлцээрийн ширээний ард суух юм бол боломжгүй зүйл байхгүй” гэж цохон тэмдэглэсэн юм.  Магадгүй энэ зарчим нь Иранд нөлөөлөх ёстой ч юм билүү.