Иран улс олон улсын зургаан зуучтай хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ураныг баяжуулах  шинэ хурилдуурыг бүтээх үйл ажиллагаагаа түр зогсоохгүй гэж өнөөдөр Москвад Иран улсаас ОХУ-д суугаа элчин сайд Махмуд Реза Сажади хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хэлэлцээг урьдчилан болзол тавилгүй сэргээх ёстой гэж тэрээр үзэж байна. Өчигдөр Тегеран  олон улсын зургаан зууч өөрөөр хэхлбэл НҮБ-ын таван гишүүн  ба Герман улстай цөмийн хөтөлбөрөө ахин хэлэлцэхэд бэлэн байгаагаа батлав. Ираны дипломат ажилтан Ираны идэвхтэй алхам бүрийн хариуд хоригийг зөөлрүүлэх  зохицуулалтын оросын төлөвлөгөөнд өрнөдийн орнууд хүйтнээр хандсаныг шүүмжлэв.