Афганистанд ажиллаж буй олон улсын хүчин юуны түрүүнд мансууруулах бодисын түүхий эд болох  ургамлын тариалангийн талбай болон мансууруулах бодис үйлдвэрлэх дэд бүтцийг устгах ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вена хотноо афганистаны мансууруулах бодисын аюулыг арилгах тухай Парисын гэрээний сайд нарын 3-р бага хурал дээр хэллээ. 2010 онд Афганистанд 3600 тонн мансуурулах бодис үйлдвэрлэсэн бол 2011 онд 5800 тоннд хүрснийг тэрээр тэмдэглэв. Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийн санхүү-эдийн засгийн үндэсийг устгах хүчин чармайлтыг идэвхжүүлэхийг Оросын ГХ-ийн сайд уриалав. Энэ зорилгоор мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой санхүүгийн сувгийг   илрүүлэн хаах хэрэгтэй.