Оросын ШУА-ийн Сибирийн салбар болон МУ-ын ШУА өнгөрсөн жил 26 хамтарсан төслийг боловсруулсны 16 нь Эрхүүгийн эрдэм-шинжилгээний төвүүдийн оролцоотой болсон  юм. Энэ тухай ОХУ-ын  ШУА-ийн Сибирийн салбарын  Эрхүүгийн тооцоолон бодох төвийн захирал Игорь Бычков,  Эрхүү мужийн  захирагч Дмитрий Мезенцев болон МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Б. Энхтүвшинтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.  Юуны өмнө Бычков МУ-ын ШУА-ийг  мэдээллийн нөөцөөр хангах  мэдээлэл тооцооны төвийг байгуулах төслийг цохон тэмдэглэв. Төсөл нь 2012 оны 2-р  дугаар улиралд хэрэгжигдэх ёстой бөгөөд түүний нийт өртөг ойролцоогоор  9 сая доллар байна. “Эрхүүгийн эрдэм-шинжилгээний төв нь техникийн даалгавруудыг боловсруулдаг бөгөөд программын хангамжийг хариуцах юм” гэж Игорь Бычков ярьлаа.

Захирагч Дмитрий Мезенцев академич Б. Энхтүвшинтэй хийсэн  уузалтыг дүгнэн хэлэхдээ,  монголын эрдэмтдийг  хүмүүнлэгийн судалгаа шинжилгээний ажлуудад татаж оруулах шаардлагатай буйг онцлон тэмдэглэв.   Үүний тулд  мужийн засгийн газар Оросын ШУА-ийн Сибирийн салбартай хамтран  МУ-ын ШУА-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах саналыг боловсруулах ёстой ажээ.