Европын болон арабын Элчин сайд нарыг Сири улсаас  татах нь томоохон мөргөлдөөнд бэлтгэж байна гэдгийг хэлж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын НТВ телекомпанид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Тэрээр тодорхой хүчнүүдийн Орос улсыг арабын орнуудын нүдэн дээр ялгаварлан гадуурхах оролдлогын тухай мэдэгдсэн юм.  Хэрэв Өрнөдийнхөн Сирийн тогтворгүй байдал хямралыг үргэлжлүүлэн  түлхэсээр байвал,  дараа нь  Иран руу шилжих бөгөөд, энэ нь цааш “евро бүсэд хүрч яагаад ч тогтоон барих боломж  гарахгүй ”   гэжээ.  Ингэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр байгаа АНУ-д асуудлууд тулгарна . Орос болон АНУ хоёрын  сирийн асуудлаар санал зөрөлдсөнөөс  байдал хүйтэн дайнд хүргэж  магадгүй байна гэдгийг В.Чуркин няцаав .