Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад  хавдраар өвчилсөн хүмүүсийг эмчлэх зорилгоор радио изотопыг үйлдвэрлэх  дөрвөн цөмийн тогоог барих даалгавар өгөв гэж Иран улсын төв телевиз мэдэгдэв. Иранд  өөр царц байхгүй тул, цөмийн түлш үйлдвэрлэх тухайгаа  албан ёсоор мэдэгдсэн юм. Тегеран мэдэгдэлдээ, Натанзе дэхь  уран баяжуулах объектэд  баяжуулсан уран үйлдвэрлэхэд зориулан  шинэ центрифуг ашиглалтанд оруулж байгаа тухай болон 2013 онд Иран “шар кекийн” үйлдвэрлэлийг эхлэх тухай дурьджээ. “Шар кек “нь  ураныг баяжуулах үйлдвэрлэлд хамгийн   гол шаардагдах оксид ураны хиймийн баяжмал юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад  үндэсний телевизээрээ  ярихдаа, одоо үед тус улсын цөмийн объектуудад 9 мянган центрифуг ажиллаж байна гэжээ. Тэрээр шинээр ажилд  оруулж байгаа центрифугуудыг ираны эрдэмтдийн ээлжит дэвшил гэж нэрлэв.