БНАСАУ- ын иргэд пүрэв гаригт  “хайрт удирдагч “ Ким Чен Ирийн мэндэлсний 70 насны ойг тэмдэглэв. Ким Чен Ирийн тухай кино эхлэхэд тайлбар уншиж байсан  БНАСАУ- ын Төв телевизийн нэвтрүүлэгчийн  хоолой чичирч байв. Уг кинонд  БНАСАУ-ын удирдагч асны хөдөө тосгоноор, ферм, завод болон үйлдвэрүүд дээр  явж ард түмнийхээ төлөө санаа тавьж байгааг харуулжээ. Ким Чен Ирийн төрсөн өдрийг   БНАСАУ-д төрийн баярын өдрөөр тунхаглажээ. Кимуудын удмыг хүрээлсэн нэг хүнийг тахиж шүтэх явдал нь 2011 оны 12-р сарын 17-ны өдөр зүрхний шигдээсээр таалал төгссөн   Ким Чен Ирээс хойш улам хүчтэй болсон юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, одоогоор залуу Ким Чен Ын өөрийн гартаа  ядуу, гэхдээ цөмийн гүрний засгийн эрхийг  авч байх зуур   нэг хүнийг  тахин шүтэхийг эрчимжүүлж байгаагийн  гол шалтгаан нь БНАСАУ- ын засгийн эрхийг өвлүүлдэг уламжлалыг зөвтгөх гэсэн санаа юм гэж Франс пресс агентлаг  бичжээ. Нөгөөтэйгүүр,  Пхеньян хэдэн мянган хүн нийслэлийн төв талбайд байрлуулсан Ким Чен Ирийн хөрөг зурагт цацаг өргөхөөр иржээ.  Тус улсад удирдагч асны төрсөн өдрийг тохиолдуулан тусгай концертууд болон төрөл бүрийн үзэсгэлэн, бусад  ёслолын арга хэмжээнүүд зохиогдож байна. Солонгосын хойгийн зүүн-хойд хэсгийн Пхёнан-Намдо тосгоны Сокда хадан дээр 120 метрийн өндөртэй  “Хосгүй эх оронч, генерал Ким Чен Ир. 2-р сарын 16 .2012” гэж бичиж үлдээжээ.   Ким Чен Ирийн 70 насны ойн өмнө  эх орныхоо өмнө  байгуулсан гавъяа болон БНАСАУ-ыг “цөмийн гүрэн” болгосны төлөө   генералиссимус цолыг нөхөн олгосон юм.

Гэрэл зураг