Сирийн  дэглэмийг  урьдчилсан нөхцөлийн  журмаар  солихыг шаардах нь тус улсыг бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэнэ. Энэ тухай лхагва гаригт ОХУ- ын ГХЯ- ны тэргүүн  Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр онцлон тэмдэглэхдээ, сирийн сөрөг хүчнийхнийг  албан ёсны Дамасктай яриа хэлэлцээ явуулахыг хориглож байгаа орнууд нь “тус улсад үргэлжилсээр байгаа энгийн хүн амын үхэлд хариуцлага хүлээх болно  “ гэв.  Орос улс урьдын адил Сирийн хүчирхийллийг зогсоохын төлөө чармайн ажилсаар байна.   НҮБ –ын АЗ  дээр Сирийн асуудлаар боловсруулсан Орос улсын  тогтоолын   төсөл байгаа гэж Лавров Венад болсон хэвлэлийн  бага хурал дээр мэдэгдэв.  Австрийн ГХЯ –ны тэргүүн Михаель Шиндельггер мэдэгдэлдээ, ОХУ  болон Австри улс нь Сирид хүчирхийлийг зогсоох  шаардлагатай талаар   нэгдсэн  байр суурьтай   байна гэв. Түүнчлэн,  австрийн дипломат   мэдэгдэхдээ, хүчирхийллийг НҮБ- ын тогтоолоор дамжуулан зогсоож  болно гэж Австри улс үзэж байна гэв.