“Каракумнефть”  онгоц лхагва гаригийн үдэш Курилын цуваа арлуудын Утуруп  боомтоос 100 метрын зайтай шатахуун тээвэрлэж яваад гүехэн усанд зогсоожээ. Шатахуун тээвэрлэдэг онгоц  далайн хүчтэй  шуургыг хүлээж өнгөрүүлэхээр боомтоос гарсан хэдий ч төдөлгүй усанд суужээ. Онгоцод 1,3 мянган тонн  нэфтийн бүтээгдэхүүн байгаа юм.  ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, ачааны хөлөг онгоцны машины хэсэгт цөмөрлт гарсны улмаас  нефтийн бүтээгдэхүүн гойжих нь ажиглагджээ. Тосны болон түлшний хуягт цөмрөлт гарчээ. Курилын боомтын диспетчерын албаны мэдээлж буйгаар, хүчтэй давалгаанууд нефтийн бүтээгдэхүүний тал хэсгийг аль хэдийнэ эрэг дээр хүргэсэн ажээ.  Оросын ОБЯ- ны Алс-Дорнодын төвөөс мэдээлж байгаагаар, тус онгоцны бүхээгт мянга орчим тонн дизелийн түлш үлдээд байгаа ажээ.