Буриад улсын Хурамханы  дүүргийн  эрх  баригчид Олон улсын баргад үндэстэнүүдийн их наадамд бэлтгэж эхэлжээ. Наадмыг зохион байгуулах хороо  байгуулагдан, нутаг нэгтнүүдтэйгээ харилцаа тогтоогоод байна.Энэхүү эртний үндэстний  төлөөлөгчид Хятад, Монголд амьдардаг  бөгөөд өөрсдийн хэл, соёл болон уламжлалыг хадгалан иржээ. Наадмын зохион байгуулагчдын  мэдэгдснээр, бүх бэлтгэл арга хэмжээнүүд нь баргадын тэмдэг дор болон түүхэн танин мэдэх үүднээс   явагдах ажээ.  Түүнчлэн баримтат кино бүтээхээр төлөвлөж байна. Барга, буриадуудын үе удам нь их Чингис хааны их засаглалын үеэс эхлэлтэй юм гэдгийг сануулъя.