Ерөнхийлөгч  Дмитрий Медведев  өнөөдөр Төрийн думын байгуулах  журмын тухай  хуулийн төсөл өргөн барина.  Энэ бол тус улсын улс-төрийн системийг  шинэлэх багц баримт бичгүүдийн  сүүлийнх юм. Энэ тухай төрийн тэргүүн Москва орчмын Горки дахь ордондоо улс-төрийн намуудын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.  Медведевын үзэж байгаагаар,  Төрийн дум парламентын бүлэглэлүүдийн үзэл бодолтой уялдуулан  үнэлж, байр сууриа боловсруулж чадах бүх хуулийн төсөлүүд одоо гарч  ирэх юм. “ Бусад  улс-төрийн намууд үүнд бас  оролцох болно”   гэж тэр нэмж хэлэв.  Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, эцсийн дүнд “ энэ бүгд манай улсад  орчин үеийн нээлттэй, илүү өрсөлдөх чадвартай улс-төрийн системийг бий болгоход нөлөөлөх ёстой юм” гэжээ.