Одоогийн байдлаар АНУ болон НАТО-гийн цэргийн бүлэглэлүүд  Ираныг тойрон бөөгнөрч байгаагийн зэрэгцээ 450 пуужин  байрлуулаад байна. Энэ тухай Төрийн думын батлан хамгаалах байнгын хорооны тэргүүн, адмирал Владимир Комоедов мягмар гаригт Москвад суудаг  гадаадын цэргийн атташе нартай хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрээр тэмдэглэхдээ, Ираны эсрэг байлдааны ажиллагаа болзошгүй нь одоогийн байдлаар илэрхий байна. Ингэхдээ Комоедов “энэ ажиллагаанд оролцсон Персийн булангийн сөргөлдөөний мушгиаг гаргаж байгаагийн хариуцлагыг аль ч талаас цуцлах бодолгүй байгаа “ гэдгээ цохон тэмдэглэв.  Тэрээр хэлэхдээ, өрнөдийн нилээд хэдэн орнуудын  зарим  бүсүүдэд болж байгаа үйл ажиллагааг өөрийн болон дэлхийн эдийн засаг   болоод улс-төрд   өөрийн байр суурийг суларсныг нөхөх зорилгоор өөрийн сонирхолд  нийцүүлэн  ашиглаж буй нь оросын талыг сэрэмжлүүлж байна гэв.  Түүний ярьснаар, дэлхийн хамтын нийгэмлэг нь  дотоод мөргөлдөөнийг зохицуулахад энхийн замаар улстөрийн бүх хүчнүүдийг оролцуулан, гаднаас бэлэн жор тулгахгүй  дэмжлэг үзүүлэх ёстой аж.