Нэг жилийн өмнө Ливид иргэний дайн эхэлсэн юм. Найман сар үргэлжилсэн энэхүү дайн өнгөрсөн оны   10-р сарын 20-нд Муаммар Каддафийг өөрийн   төрөлх хот Сиртэд бүгэж байхад  түүнийг баривчлан хороосны дараа   албан ёсоор дууссан юм.

Гаагийн олон улсын шүүх одоо болтол шинэ засгийн эрх баригчдаас хурандаа  ямар нөхцөл байдалд нас барсан тухай бүх тодруулгыг нарийн шаардсаар байна. Тэр засгийн эрхийг  1969 оноос барьж байсан юм. Ливид ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан, дипломатч Алексей Подцеробагийн үзэж байгаагаар

«Мэдээж хэрэг ялагдсан хүмүүстэй тооцоо хийж байна.  Олон улсын эрхийг хамгаалах байгууллагуудын гаргасан тоо баримтаар Каддафийн талын долоон мянга орчим  хүн тус улсын шоронд  тамлагдаж байна.  Шинэ засгийн эрх баригчид тус улсыг хянахгуй байна. Хяналт Трипольд  нийслэлээс баруун хэсэгт 130 км зайд байна.  Улсын бусад хэсэг нь омгуудын хяналтанд байна. Ливийн одоогийн байдал дарьтай торхыг санагдуулж байна. Энэ бялт нэг  бол  шатна, эсвэл хүхэртэй торх жижиг хэсгүүд болон дэлбэрнэ».   

Ойрхи-дорнодын хүрээлэнгийн захирал Евгений Сатановский торхыг дэлбэрэлтээс сэргийлэхээс өмнө тэсэрнэ гэдэгт итгэлтэй байна.«Ливи нэгдсэн улс гэдэг утгаараа өнөөдөр үгүй болсон. Албан ёсоор хадгалагдан үлдэсэн хилүүд бий, тэдгээрийн хүрээнд янз бүрийн омгууд, алан хядагчид болон Каддафийн үед байгаагүй “Аль-Каида” маягийн  лалын хэт даврагч бүлэглэлүүд юм. Тэд хоорондоо дайтаж, тэнд сунжирсан иргэний дайн болж байна.Ливи нь аажимдаа хэсэг болон хуваагдаж байна. Хөдөө нутгуудад эмх замбараагүй, эзэнгүй, салан задгай байдал газар авч, хүний эрхийг хөсөрдүүлж, жилийн өмнө  Каддафийг дэмжиж байсан  омгуудаас  цусан өш хонзон авч байна. Хүмүүнлэгийн тусламжийг хамгийн ховдог шунахай байдлаар хулгайлж байна» гэж Евгений Сатановский хэллээ.

АНУ Ливийн тусгай ажиллгаанд тэрбум доллар зарсан.  Францын зардал   300 сая евро. Ливийн эсрэг, Каддафийг унагах    өргөн кампанид Саудын араб болон Катар нь хөлсний цэргүүдийг илгээн, зэвсэг нийлүүлэх зэргээр хувь нэмрээ оруулж байв. Өрнөд өөрийгөө дэмжихэд арабын нилээд  орнуудыг дайчилж чадсан нь  Ливийн бас нэг сургамж оршиж байна. Арабын ертөнц хуваагдсан гэж “Аль-Мутауассет”  сэтгүүлийн ерөнхий редактор  “ливаны иргэн Хусейн Насрулла үзэж байна.

Өрнөдийнхөн  ирээдүйд  бусад арабын орнуудад хэрэгжүүлэх,  арабын орныг эзлэх туршлага, техниктэй  болсон  гэдэгт итгэлтэй байгаа юм гэж Хусейн Насрулла тэмдэглэхдээ «Ливид цэргийн цохилт өгсөн үеэр Өрнөдийнхөн тус улсын дэд бүтцийн объектуудыг онилж, ливид геноцид  явуулж байсан юм. Харин одоо бол бүх анхаарал Сирид чиглэгдэж байна. Хэрэв өрнөдийнхний  ливийн үзэгдлийг давтавал бүс нутгийн байдлыг  бүхэлд нь тогтворгүй болгож мэднэ.

Өрнөдийнхөн ливийн ажиллагааг сонирхолдоо нийцүүлэн амжилттай дуусгасан. “Лалын ахан дүүс”ийн тусламжтайгаар Тунисыг, цэргийн  зөвлөлөөр дамжуулан Египетийг, Йеменийг амжуулж, одоо  Суданыг бүр мөсөн хуваахаар эцэслэн ажиллаж байна.  Түүнчлэн,  ойрын үед Ирак болон Алжирт юу гарахыг мэдэхгүй» гэлээ.

Ингээд нэг жилийн өмнө Ливид иргэний дайн эхэлсэн. Тэрхүү дайн нь Тунис болон Египетэд  “арабын хаврын” өвөрмөц үргэлжлэл   болсон юм. Дараа нь Йемен золиослогдлоо.  Хэдэн арван жилээр ноёрхож байсан дэглэмүүд шил даран унав. Харин одоо нэг жил өнгөрсөний дараа  Ливийн жишээ  “арабын хавар”   хатуу  ширүүн “арабын өвөл”  болж хувираад байна. Өвөл хэзээ дуусах нь тодорхойгүй байна.