2-р сарын 26-нд Сирид шинэ Үндсэн хуулийн төслийн асуудлаархи бүх ардын санал хураалт явагдана гэж өнөөдөр Ройтер агентлаг сирийн улсын телевизийн мэдээллийг үндслэн уламжиллаа. Сирийн ерөнхийлөгч Башар Асад 2-р сарын 12-нд Дамаскад улс орныхоо шинэ Үндсэн хуулийг бэлтгэх комиссын гишүүдийг хүлээн авч уулзав. Тэд шинэ Үндсэн хуулийн төслийг ерөнхийлөгчэд гардуулжээ. Шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлах нь 2011 оны 3-р сарын дундуур Сирид засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн эхлэснээс хойш сөрөг хүчнээс тавьсан гол шаардлагын нэг билээ.