Тайландад бэлтгэж байсан алан хядах ажиллагааны бай нь тус  улс дахь Израилийн Элчин сайд байсан бөгөөд үүний ард Иран байгаа гэдэгт Израиль бүрэн  итгэлтэй байгаа аж. Тегеран үүнийг няцааж байна. Тэр ч бүү хэл, ираны ГХЯ -ны албан ёсны төлөөлөгч  Рамин Мехманпараст болсон явдалд Израиль өөрөө холбоотой байж болзошгүй тухай үг шидсэн юм.

Дэлбэрэлтүүд нь  мягмар гаригт Бангкокт болжээ. Таиландын эрх баригчдын мэдээлж байгаагаар, цагдаагийнхан алан хядах ажиллаагааны гүйцэтгэгчдийн нэгийг барьжээ.  Тэр хүн ираны иргэн байгаа  нь израилийн иргэдэд тэдний иргэдийн эсрэг халдлагад бэлтгэж байсан байна гэх таамаг гаргахад хүргэжээ. 

Гэхдээ дэлбэрсэн бөмбөгнүүд нь  чухам израилийн иргэдийн эсрэг чиглэгдээгүй байжээ. Бөмбөгийн нэг нь орон сууцанд, нөгөө хоёр нь цагдаагийнхнаас зугтахаар оролдохдоо алан хядагчид өөрсдөө дэлбэлжээ. Тэгсэн хэдий ч Таиланд дахь  Израилийн Элчин Ицхак Шохам төхөөрөмжийг чухам түүнийг дэлбэлэхийн тулд бэлтгэж байсан гэж таамаглаж байна.

Эдгээр явдлуудыг тойрсон шуугианд  өмнө нь энэ долоо хоногт    Энэтхэг болон Гүржид израилийн элчингийн дэргэд үймэн гарсантай холбоотой юм. Эхний тохиолдолд  цэргийн атташегийн машиныг дэлбэлсэн бөгөөд, атташе өөрөө дотор нь байгаагүй.  Хоёр дахь тохиолдолд Израилийн ЭСЯ-ны  гүрж үндэстэй жолоочийн автомашинд дэлбэрэх төхөөрөмжийг байрлуулсан байжээ.  Эдгээр халдлагуудад  Израиль улс Ираныг буруутагж, харин Иран өөрийн зүгээс израилийг зохион байгуулагч нь гэж үзэж байна.

Ингэхдээ чөлөөт  шинжээчид аль нэгэн талд орох гэж яарахгүй байна. Нийтлэг дүр зураг хараахан тодорхойгүй байна, хэнийг ч хардаж  сэрдэж болно гэж Оросын ШУА-ийн  Дорно-дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Татьяна Носенко тэмдэглээд «Дэлбэрэлттэй холбоотой энэхүү байдлыг  Израильтэй ч холбон үзэж болно.  Тухайлбал, өнгөрсөн саруудад ираны цөмийн нилээд хэдэн эрдэмтдийг израилийн тусгай албаныхан хороосон гэж үзэж байгаа. Гэтэл Иран өөрийн зүгээс хариу арга хэмжээ авч, израилийн иргэдийг болон объектуудад цохилт өгч байна  гэж үзэж бас болох юм» гэлээ.

Иран болон Израиль нь террорист аргуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин  Энэтхэг болон Гүрж, Таиландын төлөөлөгчид  бөмбөг дэлбэлэгчид хэний талд ажиллаж байсныг тодруулахаа амласан юм.