2012 онд БНХАУ-ын эдийн засаг эрс уналтаас зайлсхийж чадах болно. Дэлхийн эдийн засгийн хүнд байдлыг эс тооцон, Хятад  улс дэлхийн экспорт багассантай холбоотой  хүнд хэцүү үеийг даван туулж чадна.Ийм таамагийг мягмар гаригт “Чайна дэйли” сонин нийтлэжээ.

Энэхүү нийтлэлтийг Олон улсын санхүүгийн байгууллагын эдийн засагчдын саяхны БНХАУ-ын эдийн засгийн ирээдүйг маш гутрангүйгаар дүгнэсэн  илтгэлийн хариу гэж үзэж болох юм. Олон улсын шинжээчдийн дүгнэснээр,  энэ жил БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хэрвээ  евро бүсийн хямрал нилээд  гүнзгийрвэл  хоёр дахин унаж болох магадлалтай байна. ОУВС-ийн  баримт бичигт  гутрангүй үзэгдэл хэрэгжсэн тохиолдолд БНХАУ-ын хөгжлийн өсөлт 4 орчим хувь болж  магадгүй байна. Ингэхдээ ОУВС нэгдүгээр сард Хятад улсын ДНБ-ний   жилийн өсөлтийг 8,2 % байна гэж тааварлаж байсныг  сануулъя.     

Дэлхийн өрийн хямрал гүнзгийрсэн  болон эдийн засгийн удаарширал нь  шинжээчдийн өмнө хятадын эдийн засаг хир эрүүл билээ гэдэг асуултыг дахин  тавихад хүргэж байна. Үүнээс л   Хятад улс  дэлхийн эдийн засгийг хямралаас  чирж гаргах зүтгүүр байж чадах уу гэдэг  шалтгаална гэж Орос улсын Холбооны үнэт цаасны комиссийн хорооны тэргүүн асан, профессор Игорь Костиков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдээд «Хятад улсын  байдал нь дэлхийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн дунд   маш их сонирхол татаж байгаа, яагаад гэвэл Хятад бол дэлхийн эдийн засгийн тавцан дээр гол тоглогчдын нэг юм. Түүний байдал зах зээлийн салбаруудын  хөгжлийн явцыг төдийгүй, дэлхийн  төлөвлөлтийг тодорхойлж байна.

Хятадаас ирж байгаа сүүлийн үеийн тоо баримтууд нь БНХАУ-ын  өсөлт удааширч, мөнгөний ханш унаж байна гэдгийг харуулж байна. Жилийн эхний саруудад хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 % өсчээ. Энэ нь  засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс шалтгаалахгүй байна. Хятадын эдийн засагт  мөнгөний илүүдэл  мэдрэгдэж эхэлж байна гэх тодорхой шинжүүд байна. Нөгөө талаас,  хятадын барааны  гол экспортын зах зээл болох  ЕХ болон АНУ-ын хямрал сөргөөр нөлөөлж байна" гэлээ .

”Чайна дэйли” сонины нийтлэлд  мөнгөний ханшны уналттай тэмцэж,  эдийн засгийн тэсрэлтээс зайлсхийхийн  тулд эрх баригчид хүүгийн бодлогыг өсгөж, томоохон санхүүгийн инститүцүүдэд зориулан  нөөцийн  шаардлагуудыг нэмэгдүүлж  байна гэж тэмдэглэжээ.  Хятадын  шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь дэлхийн худалдаа-эдийн засгийн  системийн   амаргүй байдлаас төдийгүй, засгийн газрын баримталж байгаа бодлогоос болж байгаа  ажээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобаогийн  Хятад улс энэ улиралд эдийн засгийн бодлогыг дахин хэлэлцэх шаардлагатай байна гэж хүлээн зөвшөөрсөнийг  гадаадын  шинжээчид анхааралдаа аваад байна.Энэхүү мэдэгдэлийг  Жуаньхайд болсон  Бүх хятадын ардын намын  Бүгд хуралд бэлтгэх ажлын хүрээнд эдийн засгийн асуудлуудыг чухалчлан хэлэлцсэн цуврал хуралдааны үеэр хийсэн  юм.  Эдийн засгийг уналтаас хамгаалах нь чухал асуудал боловч, хамгийн гол нь  нийгмийн тогтвортой байдалтай холбоотой асуудал юм.  Энэ нь  ялангуяа,  удахгүй болох  тав дахь үеийн удирдагчдад  засгийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой юм.   

Вэнь Зяобаогийн үгийг үндэсний эдийн засгийг урамшуулах  нэмж  шаардагдах албан ёсны баталгаа   гэж үзэж  болох юм. Гэхдээ, шинжээчид ирээдүйд  байдал өөрчлөгдөнө  гэдгийг маш болгоомжлон дүгнэж байна.  Гэтэл Хятадын “санхүүгийн суурь” нь нилээд нэр хүндтэй, эдийн засаг нь шинэ   мөнгөний зузаатгалтай байгаа нь еэрэг үр дүнтэй байж мэдэх юм.

Дотоод эрэлт хэрэгцээний урамшуулалт  тодорхой хязгаартай, яагаад гэвэл Хятад улс хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхгүй, өөрийн экспортын өрсөлдөх чадвараа хадгалах гэж хүсч байгаа юм. Бас нэг тодорхой бус хүчин зүйл байгаа нь эдийн засгийн  төдийгүй, улс төрийн чанартай юм. АНУ Иранд цохилт өгч болзошгүйтэй холбоотой   Арабын ертөнцийн тогтворгүй байдал нь  Персийн булангаас нүүрс ус төрөгч нийлүүлдэг хятадын эдийн засагт сөрөг нөлөөлнө.