1985 оны 2-р сарын 15-нд зөвлөлтийн цэргийн сүүлчийн цуваа Афанистанаас гарч явсан билээ. 2010 онд Орос улсад мөн өдрийг афганистаны дайнд оролцогчдын төдийгүй хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэсэн бүхний дурсгалыг хүндэтгэх өдөр болгох тухай зарлан мэдээлэв. Мөн өдөр  ахмадуудын уулзалт болон амь үрэгдэгсдийн дурсгалыг ёслон хүндэтгэх арга хэмжээ Орост төдийгүй хуучин ЗХУ-ын БНулсууд байгаад тусгаар тогносон орнуудад явагдаж байна. Оросын интернационалч дайчид дэлхий даяар 30 гаруй мөргөлдөөнийг зохицуулахад оролцсон юм.

Афганистаны дайнд оролцсон ахмад дайчин, тагнуулч, чөлөөнд гарсан дэд хурандаа Александр Ли мөн өдрийг өөр  том дурсгалт  өдөртэй зүйрүүлэн хэлэхдээ «Манай цэрэг офицерууд амь үрэгдсэн юм. Тэд бол цэргийн албаа хааж яваад хувь заяныхаа эрхээр тэнд амь үрэгдсэн жинхэнэ эрчүүд юм. Тэдний дурсгалыг хүндэтгэх энэ өдрийг Ялалтын өдөртэй харьцуулж болно. Юу гэвэл дайн дууссан өдөр нийтийн баяр болдог. Энэ нь манай төр улсын түүхийн нэг хэсэг болсон.Түүнийг нандиглан хадгалах хэрэгтэй» гэв.

Интернационалч үүргээ биелүүлсэн дайчид улс орныхоо түүхэнд асар их хувь нэмэр оруулсан. Тэд дэлхий даяар зорилгоо биелүүлснийг Оросын Улсын думын депутат Семён Багдасаров тэмдэглэн хэлээд «Бид Умард Солонгос, Монгол улсуудад туслаж, Мозамбик, Египет, Вьетнам, Афганистан улсуудад байлдан дайтсан. Тохиолдол бүрт тодорхой зорилтыг биелүүлэв.

Ямар нэг улсад цэргийн зөвлөгчүүд, еер хэд хэдэн улсад нисэгчид ба Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн мэргэжилтнүүд ажиллаа. Бүхэл бүтэн анги нэгтгэл Афганистан, Тажикистан, Монгол улсуудад явуулсан ажиллагаанд оролцсон. Зөвлөлтийн дайчид 1939 онд монголчуудад туслав. Тэд японы милитаристуудын эсрэг Халх гол дээр байлдан дайтав. Зөвлөлтийн 5 мянга орчим цэрэг монголын газар нутагт амь үрэгдсэн.Бид тусламж үзүүлээгүй байсан бол Вьетнам, Лаос, Умард Солонгос,  Ангол зэрэг орны байдал ч өөрөөр хөгжиж мэдэх байв" гэв.

Янз бүрийн үнэлгээгээр хилийн чанадад интернационалч албан үүргээ гүйцэтгэсэн 1,5 сая цэргийн бараг 25 мянга нь амь үрэгджээ. Гэвч гэртээ буцаж ирээгүй дайчдын тоог өнөө болтол лавтай тоолж тогтоогоогүй байна. Зөвлөлтийн 14 мянга гаруй цэрэг зөвхөн Афганистанд хийсэн дайнд амь үрэгдсэн юм.