Үндэсний цөмийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ шинэ төслийг өнөөдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад зарлан мэдээлнэ гэж америкийн Си-Би-Эс телевизийн сувгаас мэдээлжээ. Чухам ямар төслийн тухай өгүүлж байгааг ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  лавлаж тодруулаагүй байна. Зарим мэдээнээс харахад ураныг баяжуулах газар дорхи «Фордо» барилга байгууламж ираны төв  нутагт ажиллаж эхлэх тухай ерөнхийлөгч мэдээлэх бололтой. Түүнээс гадна Ахмадинежад ираны мэргэжилтнүүдийн бүтээсэн түлшийг Тегеран дэх шинжилгээний реакторт хийх тухай мэдээлж болзошгүй.