«Хамтрасан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээн дэх Оросын ШУА-ийн  Сибирийн салбар ба Монгол улсын ШУА-ийн хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв» сэдэвт бага хурал Эрхүүд  ажиллаж байна. Бага хуралд оролцогчид 2010 онд байгуулсан Монгол улсын ШУА ба Оросын ШУА-ийн Сибирийн салбарын шинжилгээний ангийн үйл ажиллагааг дүгнэж байна. Новосибирск, Томск, Улаан Үд, Чит, Кемерово, Красноярск, Эрхүү гээд оросын долоон хотын эрдэмтэд болон Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Энхтүвшин тэргүүтэй  14 төлөөлөгч  бага хуралд оролцож байна. Тэргүүлэх эрдэмтэд болон Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгчид ба эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлууд  төлөөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Монголын эрдэмтдийн ийм нөлөө бүхий төлөөлөгчид Эрхүүд сүүлийн 20 жилийн хугацаанд  анх удаа ирсэн юм. «Бид Монгол улсын ШУА,Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш монголын ч оросын  талын ч ашиг сонирхолд нийцсэн тодорхой хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхлэсэн билээ. Нүүрс боловсруулах болон мэдээлэл, нанотехнологийн төслүүдийг нэлээд хэтийн төлөвтэй хэмээн үзэж байна. Энэ агуулгаар бага хурлаас бидний байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаанд шижим түлхэц үзүүлнэ» гэж Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч мэдээлэв.