НҮБ-ын ЕА энгийн сөрөг хүчний эсрэг  шахан хавчих ажиллагаагаа зогсоохыг Дамаскад уриалсан Сирийн асуудлаархи тогтоолын төслөөр маргааш санал хураах тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дипломат эх сурвалжийн мэдээллийн үндэслэн уламжилжээ. Саудын Арави, Катар улсууд тогтоолын төслийг бэлтгэсэн байна. Сирид гарсан хямралыг зохицуулж, тус улсад суух НҮБ-ын тусгай төлөөлөгчийг томилохоор заасан Арабын орнуудын холбооны төлөвлөгөөг дэмжиж байна гэж тогтоолын төсөлд өгүүлсэн байна. Гэсэн ч Арабын орнуудын холбоо, НҮБ хоёр  энхийг эрхэмлэх ажиллагаа хамтран явуулах тухай өгөөлээгүй.Арабын орнуудын төлөөлөгчид ийм ажиллагаа явуулах талаар үүний өмнө ярьцгааж байлаа. НҮБ-ын гишүүн бүх улс маргааш санал хураалтад оролцоно. Гаргах шийдвэрийг заавал биелүүлэх хэрэггүй. Мөн түүнчлэн хориг тавих эрхийг хэрэглэх ёсгүй. 2-р сарын 4-нд Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи тогтоолд хориг тавьсан юм. Мөн тогтоол «ливийн хувилбарыг» давтуулах ажиллагааг өдөөж мэдэх байв. Сирийн байдал одоогоос 11 сарын өмнө эмх замбараагүй болсон. НҮБ-ын тоо баримтуудаас харахад тэр үеэс хойш 6 мянга орчим хүн мөргөлдөөнд амь үрэгджээ. Гаднаас дэмжиж буй зэвсэгт бүлгүүдийн ажиллагаанд сирийн 2 мянга гаруй цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж Дамаск  батлан өгүүлжээ.