Хилийн чанадад цэргийн алба үүргээ гүйцэтгэсэн иргэдийнхээ дурсгалыг  өнөөдөр Орос улсад хүндэтгэж байна. 1989 онд мөн өдөр зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаж дууссан юм. Гэвч мөн өдөр өөр иргэдийн дурсгалыг бас ёслон хүндэтгэдэг. Дэлхийн 2-р дайнаас хойш Оросын 1,5 сая гаруй  иргэн улс орныхоо чанадад 30 гаруй зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахад оролцсон юм. Оросын цэргийн албан хаагчид Солонгос, Вьетнам, Мозамбик, Ангол, Сири, Египет болон хуучин ЗХУ-ын БНУлсууд дахь «халуун цэгүүдэд» очиж зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахад туслаж, хуучин Югославид сербуудийг залхаан цээрлүүлэх ажиллагаанаас, Гурж Өмнөд Осетид халдан довтлосон үед осетин хүмүүсийг тус тус хамгаалсан юм. Оросын барагцаалбал 25 мянган иргэн хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгджээ.