АНУ Хятад улсууд өрийн хямралаас гарах замыг эрэхэд нь Европт хамтран туслахад бэлэн байна гэж ечигдер Цагаан ордноос БНХАУ-ын дэд дарга Си Зиньпиний Вашингтонд хийх айлчлалтай холбогдуулан тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Мөн Вашингтон Бээжин хоёр «дэлхийн эдийн засгийг сэргээж,хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангах болон эдийн засгийн өсөлтийн тэнцвэртэй бат бэх үндэс болох макроэдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ» гэж мэдэгдэлд онцлосон байна. Талууд  харилцан хийх худалдааг илүү тэнцвэртэй болгох зорилгоор  тал бүрийн  арга хэмжээ авах юм. Хятад улс АНУ-аас хуладан авах бараа таваарын хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна  гэж үүнтэй холбогдуулан онцложээ.