Хятад улс Арабын орнуудын холбооны тэргүүн Набиль аль-Арабитай хэлэлцээ хийх төлөөлөгчээ Каир луу явуулсан тухай БНХАУ-ын ГХЯ-аас өчигдөр тараасан албан мэдээнд өгүүлжээ. Даваа гаригт Ли Хуасинь Набиль аль-Арабитай  илэн далангүй оновчтой хэлэлцээ хийсэн гэж баримт бичигт тэмдэглэжээ. БНХАУ Орос улсын нэгэн адил НҮБ-ын АЗ-д Дамаскын эсрэг тогтоолд хоёр удаа хориг тавьсан юм. Сүүлийн үед Бээжин босогчдыг дэмжиж буй Арабын орнуудын холбоо болон Сирийн сөрөг хүчинтэй хэлхээ холбоогоо идэвхжүүлж байна.