Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Улсын думд төлөөлөгчдөө сонгосон ба сонгоогүй өөрсдийгөө бүртгүүлсэн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзана. Мөн уулзалтын зорилго Улсын хуралд явуулсан ерөнхийлөгчийн илгээлтэд агуулагдсан саналуудыг үндэслэн улс төрийн шинэтгэлийг хэлэлцэхэд оршино. Мөн түүнчлэн  улс төрийн намуудыг бүртгэх  ба засаг даргыг сонгох шинэ журам, Улсын думын сонгууль нутаг дэвсгэрийн тойрогуудаар явуулах тухай хуулийн төслүүдийг авч үзэж хэлэлцэх юм. ОХУ-ын КН, Либерал-ардчилсан нам зэрэг томоохон хоёр сөрөг намын удирдагч Геннадий Зюганов, Владимир Жириновский нар өөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэх бодолтой байна. Тухайлбал тэд ерөнхийлөгчийн сонгууль  шудрагаар явуулах, нээлттэй санал шүүмжлэл явуулах нь зайлшгүй чухал гэж өгүүлсэн мэдэгдэлд төрийн тэргүүнтэй уулзахынхаа өмнөхөн гарын үсэг зуржээ.